Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний хуваарьт өөрчлөлт оруулжээ

Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний хуваарьт өөрчлөлт оруулжээ

Замын-Үүд-Шаргын-Овоо хооронд зам засварын ажил хийхтэй холбогдуулан өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 5-нд 295 дугаар галт тэрэгний хуваарьт өөрчлөлт орох болсныг УБТЗ ХНН-ээс мэдээллээ. 

Тодруулбал, арванхоёрдугаар сарын 5-нд Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд аялах 295 дугаар галт тэрэгний зорчигчдыг Замын-Үүд өртөөний вокзалаас Шаргын-Овоо зөрлөг хүртэл автобусаар тээвэрлэж, тус зөрлөгөөс хуваарийн дагуу 15:05 цагт галт тэргээр аялуулах болсныг мэдэгдсэн байна.