Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч бага зэрэг суларна

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч бага зэрэг суларна

2022 оны арванхоёрдугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно.

Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос секундэд 12-14 метр, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Увс нуур болон Дархадын хотгор,  Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр  -25...-30 градус, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -18...-23 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -5...-10 градус, бусад нутгаар -13...-18 градус хүйтэн байна.