Өнөөдрөөс нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээвэр зорчино

Өнөөдрөөс нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээвэр зорчино

Өнөөдрөөс буюу арванхоёрдугаар сарын 05-ны өдрөөс эхлэн /2022.12.05/ Улаанбаатарын замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр явуулах журмын хэрэгжилтэд онцгой анхаарч, шуурхайлан ажилдаа орно хэмээн мэдэгдсэн.

Улмаар өнөөдрөөс замын цагдаагийн алба хаагч нарыг нэмэлтээр ажиллуулж, “чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ”-нд буюу авто замын нэгдүгээр эгнээний ачааллыг нэмэгдүүлээд байгаа тээврийн хэрэгсэлд хяналт тавихаар төлөвлөсөн байна. Түүнчлэн нэгдүгээр эгнээгээр явж байгаа тээврийн хэрэгслийг ₮20,000 төгрөгөөр, замын тэмдэг, тэмдэглэлийн заалтыг зөрчиж зүүн гар тийш эргэсэн, эсхүл буцаж эргэсэн бол ₮50,000-өөр торгох арга хэмжээ авах аж. Харин хэвлэл мэдээллийн байгууллагын логотой машиныг чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээгээр явуулахгүй, харин дугаарын хязгаарлалтад хамаарахгүй аж.

Энэ талаар Түгжрэл хариуцсан сайд Ж.Сүхбаатар "Нэгдүгээр эгнээнд автомашин явуулах эсэх асуудал нь Тээврийн цагдаагийн алба, Хууль зүйн сайдын харьяанд байдаг. Гэхдээ замын нөхцөл байдал хүнд байна. Зам дээр машинууд багтахгүй байна. Тиймээс даваа гарагаас нэгдүгээр эгнээнд хүн хүчээ гарга, хяналтаа сайн тавина. Нийтийн тээвэр амьсгаа авах тал дээр бүх нөөц чадлаараа ажилла гэдэг үүрэг өгч байгаа" гэсэн юм.




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө