Иргэн Д.Монголхүүд шүүхээс зорчих эрхийг нь хязгаарлах ял оногдуулж, түүнд цахим гав зүүсэн талаар мэдээлсэн. Харин энэ амралтыг өдрүүдэд Д.Монголхүү өөрийн цахим хуудастаа, “"Унтаад сэрсэн чинь 11:44 минутанд оосор тайлагдсан байна гэнээ! Х.Нямбаатар аа, хоримоор байгаа бол зүгээр хориоч, явуургүй муу гоожуур аа!", "Гүтгэж ялтан болгосон. Одоо гүтгэж хоригдол болгоно гэнэ. Шөнийн 23:00 цагт унтаж байхад оосор тайлагдлаа гэж гүтгээд, өглөө нь 8:00 цагт хууль биелүүл гэж шаардаад маргааш нь хорих ялаар солих гэж байгаа юм уу" хэмээсэн байдаг.
Гүтгэж ялтан болгосон. Одоо гүтгэж хоригдол болгоно гэнэ.
— Д.Монголхүү (@Mongolkhuu_meza) November 26, 2022
Шөнийн 23:00 цагт унтаж бхад оосор тайлагдлаа гэж гүтгээд өглөө нь 8:00 цагт хууль биелүүл гэж шаардаад маргааш нь хорих ялаар солих гэж бгаа юм уу? @KhNyambaatar -аа‼️ pic.twitter.com/LNSvSwuNnq
Иймд иргэн Д.Монголхүүгийн энэхүү мэдээллийн дагуу ШШГЕГ-аас дараах тайлбарыг хийжээ, Тайлбарт, "Д.Монголхүүгийн ялыг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15.27 цагт эхлүүлэн хяналт тавин ажиллаж байна.
Энэ үеэр тухайн дүүрэгт ял эдэлж буй Д.Монголхүүгийн цахим бугуйвч хөдөлгөөн хийгээгүй буюу улбар шар төлөвт шилжсэн байсан тул тус өдрийн 11.17 цагт бугуйвчийг гарнаас тайлж, шалган, хэвийн болгон буцааж зүүж өгсөн.
Энэ талаарх анхааруулга /системд бугуйвчийн оосор тайлагдсан, бүсийн хязгаарт 200м ойртсон, бүсээс гарсан, цэнэг дууслаа 5 хувь, яаралтай цэнэглэнэ үү гэх анхааруулга зөвхөн гар бугуйвчинд ирдэг/ мессеж цахим бугуйвчинд ирсэн болно. Мөн бүх нийтийн амралтын өдрүүдээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хуулийн хэрэгжилтийг хангах, хууль, журамд заасан үүргээ биелүүлэх, цаг агаарын аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 11 дүгээр сарын 26-ны өдөр улсын хэмжээнд ял эдэлж байгаа зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн нийт ялтнуудад сэрэмжлүүлэг мессежийг нэгдсэн байдлаар илгээсэн" гэжээ.