Тагнуулын ерөнхий газраас энэ оны наймдугаар сарын хоёрны өдөр /2022.08.02/ “Тусгаар тогтнол” хөдөлгөөнийхнийг саатуулсан байдаг.
Тэднийг зэвсэгт халдлага үйлдэхээр буу зэвсэг хадгалж байсан байж болзошгүй гэх үндэслэлээр ажиллагаа явуулж саатуулсан. Улмаар прокуророос тэднийг экстремист үйл ажиллагаа явуулсан хэмээн Эрүүгийн хуулийн 19.8-1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. Тэгвэл өнөөдөр тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогджээ. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.