Нууцаар цэргийн бэлтгэл сургуулилалт хийж байсан гэх "Тусгаар тогтнол” хөдөлгөөнийхөнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нууцаар цэргийн бэлтгэл сургуулилалт хийж байсан гэх "Тусгаар тогтнол” хөдөлгөөнийхөнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Тагнуулын ерөнхий газраас энэ оны наймдугаар сарын хоёрны өдөр /2022.08.02/ “Тусгаар тогтнол” хөдөлгөөнийхнийг саатуулсан байдаг. Тэднийг зэвсэгт халдлага үйлдэхээр буу зэвсэг хадгалж байсан байж болзошгүй гэх үндэслэлээр ажиллагаа явуулж саатуулсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл "Тусгаар тогтнол” хөдөлгөөний залууст холбогдох хэргийг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газрынхан шалгаж дуусаад өнгөрсөн долоо хоногт шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Харин энэ долоо хоногт прокуророос тэднийг экстремист үйл ажиллагаа явуулсан хэмээн Эрүүгийн хуулийн 19.8-1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ.  Мөн  "Тусгаар тогтнол” хөдөлгөөний нэр бүхий залуус тусгайлан бэлтгэсэн газарт тусгай хувцас өмсөж, цэргийн албаны бэлтгэл сургуулилалт хийж байсан нь бичлэг зэргээр нотлогдсон гэжээ.