ШУУРХАЙ: "Хог хаяхаар гараад сураггүй алга болсон" гэх охин самарт явсан байсныг олж тогтоожээ

ШУУРХАЙ: "Хог хаяхаар гараад сураггүй алга болсон" гэх охин самарт явсан байсныг олж тогтоожээ

Д овогтой Б гэх 16 настай хүүхэд энэ сарын 4 /2022.11.04/-ний өдөр гэрээсээ гараад сураггүй алга болсон учир ар гэрийнхэн нь эрэн хайж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.  

Тэгвэл тус хүүхдийг цагдаагийн байгууллагаас олж илрүүлжээ. Тодруулбал, Д.Б нь найзтайгаа хамт Төв аймгийн Мөнгөнморьт суманд самарт явж байсныг олж тогтоосон талаар эх сурвалж мэдээллээ.