Хог хаяхаар гараад сураггүй алга болсон Д.Буяннэмэх гэх 16 настай охиныг эрэн хайж байна

Хог хаяхаар гараад сураггүй алга болсон Д.Буяннэмэх гэх 16 настай охиныг эрэн хайж байна

Доржсүрэн овогтой Буяннэмэх гэх 16 настай хүүхэд энэ сарын 4-ний өдөр гэрээсээ гараад сураггүй алга болжээ. 

Тодруулбал, 2022 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр Дархан-Уул аймагт байрлах гэрээсээ өдрийн 13:00 цагт хог хаяхаар гараад өнөөг хүртэл сураггүй байгаа юм байна. Охины ар гэрийнхэн цагдаагийн байгууллага зэрэг холбогдох албаныханд мэдэгдэж, бүхий л боломжоороо эрэн хайж байгаа аж. "Д.Буяннэмэх нь 16 настай, 165 см өндөр, алга болох үедээ цагаан өнгийн тедди, хар жинсэн өмд, цагаан пүүзтэй байсан байна. Түүнийг харсан, үзсэн хүн байвал 99764562 утсаар холбоо барьж тусална уу" гэжээ.