Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн "Залуучууд, оюутны хөгжлийн бодлогын зөвлөх"-өөр Д.Даваадоржийг томилжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн "Залуучууд, оюутны хөгжлийн бодлогын зөвлөх"-өөр Д.Даваадоржийг томилжээ

Давааням агсны хүү Даваадоржийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Залуучууд, оюутны хөгжлийн бодлогын зөвлөхөөр томилжээ.

Д.Даваадорж нь 2009 онд “Диана” Ерөнхий боловсролын сургууль, 2013 онд Монгол Улсын их сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг Социологич мэргэжлээр төгсөж, 2016 онд Удирдлагын академид Нийтийн удирдлагын менежментийн мэргэшүүлэх дипломын сургалтыг дүүргэсэн. 2020 онд ЮНЕСКО-БНХАУ-ын Засгийн газрын хамтарсан “Цагаан хэрэм” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, БНХАУ-ын Шанхайн их сургуулийн Менежментийн сургуульд Компанийн засаглал, менежментийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Сингапур, Тайланд улсад мэргэжил дээшлүүлсэн.

  • 2013-2014 онд ҮХААЯ-ны “Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл” төслийн нэгжийн эдийн засагч,
  • 2014-2017 онд “Вагнер Ази Автомотив” ХХК-ийн Маркетингийн албаны дарга,
  • 2018-2020 онд “Юу Би Рийл Эстэйт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал,
  • 2021-2022 онд “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргаар тус тус ажиллаж байсан.