Оюутолгойн бүлэг ордод лиценз эзэмшигч "Онтрэ" компанитай холбоотой асуудлаар Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын хуралдааны үеэр байр сууриа илэрхийллээ.
Тэрээр "Онтрэ"-тэй холбоотой ямар нэгэн лиценз шилжсэн асуудал байхгүй. Энэ бол стратегийн орд. Тиймээс энэ тусгай зөвшөөрөл шилжих эсэх асуудлыг зөвхөн УИХ шийднэ. "Онтрэ" компанитай өмнө нь ярьж ирсэн зарчмыг огт дэмжихгүй. Бид "Онтрэ"-тэй тусдаа Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, УИХ-аар оруулж, өнөөдрийн хууль эрх зүйн орчны хувьд 34 хувийг авах, эсвэл түүнийг тусгай АМНАТ-өөр оруулах эсэх асуудлыг УИХ-аар шийдүүлэх хууль эрх зүйн орчинтой. Энэ орчны дагуу асуудалд хандана. Г.Тэмүүлэн сайд хэлэлцээр дээр баримтлах удирдамжаа боловсруулж, батлуулаад хэлэлцээртээ орох хэрэгтэй. Шаардлагатай гэвэл УИХ-д оруулах эсэхээ Засгийн газарт таницлуулаад шийднэ. Шаардлагагүй гэж үзвэл яарах шаардлагагүй. Г.Тэмүүлэн сайд бол Оюу толгой Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш 17 жилийн түүхийг мэднэ, бүх түвшинд ажиллаж байсан хүн. Хөрөнгө оруулагч талтай энэ хэлэлцээрээр ахиц дэвшил гаргана гэдэгт эргэлзэхгүй байна" гэлээ.