Доналд Трамп Ардчилсан намынханд баяр хүргэж, Ираны дайн сонгуулийн ялагдалд нөлөөлснийг хүлээн зөвшөөрөв

Доналд Трамп Ардчилсан намынханд баяр хүргэж, Ираны дайн сонгуулийн ялагдалд нөлөөлснийг хүлээн зөвшөөрөв

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп 2026 оны завсрын сонгуульд Бүгд найрамдах нам ялагдахад Ираны дайн тодорхой хэмжээгээр нөлөөлснийг хүлээн зөвшөөрчээ.

Тэрбээр FOX News-д өгсөн ярилцлагадаа “Үүний нэг хэсэг нь Иран байсан гэж бодож байна” хэмээн мэдэгдсэн байна. Ираны мөргөлдөөний улмаас газрын тос, шатахууны үнэ өссөн нь сонгогчдын дургүйцлийг нэмэгдүүлсэн гэж үзэж байгаа аж. Мөн Трамп Ардчилсан намынхныг сонгуулийн кампанит ажлаа сайн зохион байгуулж, ялалт байгуулсанд баяр хүргэжээ. Тэрбээр сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч, Конгресст олон асуудлаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн ч өөрийнх нь байр суурьтай нийцэхгүй хуулийн төслүүдэд хориг тавина гэдгээ анхааруулсан байна.

Харин сонгуулийн ялагдалд өөрөө хариуцлага хүлээхээс татгалзаж, Бүгд найрамдах намын нэр дэвшигчдийн чанар хангалтгүй байсныг шүүмжилжээ. Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд хяналтаа тогтоосноор Трампын засаг захиргааны үлдсэн хоёр жилийн хугацаанд хууль тогтоох болон бодлого хэрэгжүүлэх үйл ажиллагаанд улс төрийн томоохон сорилт тулгарч байна.

Эх сурвалж: AFP