“Тавантолгой төмөр зам” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалын гэр болон албан өрөөнд нь өчигдөр /2022.11.16/ Авилгатай тэмцэх газар /АТГ/-аас нэгжлэг хийсэн гэх мэдээлэл гарсан. Түүнийг "Богдхан төмөр зам" болон үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх асуудлаар шалгаж байгаа талаар эх сурвалжийн мэдээлэл бий.
Харин Н.Удаанжаргал нь БНСУ-аар дамжин АНУ руу явсан гэх албан бус мэдээлэл байгаа юм. Энэ талаар АТГ-аас мэдээлэл хийхдээ, “Н.Удаанжаргал байхгүй гээд мөрдөн шалгах ажил зогсож болохгүй” гэсэн утгатай мэдээллийг хийсэн.
Мөн энэ хэрэгтэй холбогдуулж АТГ-аас дөрвөн хүнийг барьвчилсан гэх мэдээлэл байгаа бөгөөд албаны эх сурвалж, “эдгээр саатуулагдсан хүмүүс хэн болох талаар хэлэх боломжгүй” гэж мэдэгдсэн.
Тэгвэл бидэнд олдсон мэдээллээр, “Тавантолгой төмөр зам ХК-ийн газрын дарга Э, тус компанийн Худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга Х, “Фаннили финанс” ББСБ-ын удирдах албан тушаалтай Б болон О нарын дөрвөн хүнийг 48 цагийн хугацаатай саатуулсан" байна.