Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид 19 жилийн өмнө үйлдэгдсэн хоёр хүний амь насыг хөнөөсөн гэх ноцтой хэргийг илрүүлсэн талаар мэдээлж байсан билээ. Улмаар прокуророос хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм.
Тэгвэл тус хэргийн шүүх хурал өнгөрсөн долоо хоног /2022.11.07-11/-т Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон байна. Ингээд шүүхээс хэргийг "Нотлох баримт хангалтгүй, нотлогдож чадахгүй байна" гэх үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэжээ.