Авилгатай тэмцэх газар /АТГ/-аас “Тавантолгой төмөр зам” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 17-ны өдөр дайчлан барьвчилсан гэх мэдээлэл гарсан.
Түүнийг "Богдхан төмөр зам"-ын асуудлаар, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх асуудлаар шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Мөн Авилгатай тэмцэх газраас энэ хүрээнд дөрвөн хүнийг дайчлан барьвчилж, 30 гаруй обьектод нэгжлэг хийсэн талаар эх сурвалж мэдээллээ. Ташрамд өгүүлэхэд, Тавантолгой төмөр зам” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал нь гадаадад байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанаас өмнө хил гарсан аж.