“Эрдэнэс Тавантолгой” ХК нь ISO 37301:2021 нийцлийн менежмент, ISO 37001:2016 авлигын эсрэг менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлж гэрчилгээгээ гардаж авчээ.
Дээрх 2 стандарт нэвтрүүлэх ажлын хэсгийг энэ онд байгуулан анхдагч баталгаажуулалтын 1, 2 дугаар шатны аудитыг амжилттай давж, АНУ-ын итгэмжлэлтэй БНЭУ-ын QFS Management System LLP, Их британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын LMS Certifications Limited байгууллагаас баталгаажиж, Монголд анх удаа энэ 2 стандартыг хэрэгжүүлэгч байгууллага болж байгаа аж. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК нэгдсэн менежментийн тогтолцооны 5 стандартыг хэрэгжүүлэгч Монгол Улсын анхны компани болж байгааг тус компани мэдээлжээ.