УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын иргэнийг зодож, танхайрсан байж болзошгүй хэрэг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 11 /2021.11.11/-ний өдөр гарсан билээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нь Чингэлтэй дүүргийн Теди төвийн урд байрлах "BTEG" гэх ажлын байран дээрээ хохирогч гэгдэж буй БНХАУ-ын иргэнийг дуудаж уулзаад улмаар маргалдаж зодсон гэх хэрэгт холбогдсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тэгвэл тус хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын иргэнийг зодож, хүнд гэмтээсэн гэх хэргийг Эрүүгийн цагдаагийн албаны Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа ажээ. Харин хохирогч болох БНХАУ-ын иргэн нь гурван удаа хөлний хагалгаанд орж, саяхнаас суга таяггүй алхах болсон байна. Тухайн Хятад иргэн БНХАУ руу нутаг буцах хүсэлт гаргасан ч хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэх шалтгаанаар түүнийг эх орон руу нь явуулахгүй байгаа ажээ.