“Эрдэнэ зам“ ХХК-ийн захирал Г.Өлзийдүүрэнг цагдан хорьжээ

“Эрдэнэ зам“ ХХК-ийн захирал Г.Өлзийдүүрэнг цагдан хорьжээ

"Эрдэнэ зам” ХХК-ийн захирал Г.Өлзийдүүрэнг энэ сарын 9-ны өдөр цагдан хорьжээ.

Тодруулбал, Г.Өлзийдүүрэн нь “Эрдэнэ зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2016 онд иргэн Э-г нас барсныг далимдуулан уг компанийн хувьцааг өөрийн нэр дээр 100 хувь шилжүүлэн авч залилсан хэрэгт шалгаж байсан юм. Улмаар тэрбээр удаа дараа шүүх хурлыг хойшлуулсан, шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан гэх үндэслэлээр ийнхүү цагдан хорьсон байна. Прокуророос түүнд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн аж. 

Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т

Бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.