Ховд аймгийн Дарви сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Мөнхбаатар энэ оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр 13 настай охиныг гавлаж биед нь халдаж хэрэг тулгасан гэх хэргийг АТГ-аас шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тэгвэл тус хэргийг шүүх хурал өчигдөр буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Ховд аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон байна. Шүүхээс Б.Мөнхбаатарыг Эрүүгийн хэргийн 21.12 дугаар зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцож нээлттэй хорих ангид нэг жилийн ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ.