"Хүннү Молл" дэлгүүрийн урд баригдсан нүхэн гарц руу 13 настай хүү унаж бэртсэн харамсалтай осол гарчээ.
Тодруулбал, энэ сарын 12 /2022.11.12/-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 13 настай хүү 3 метрийн гүн ухсан нүхэнд унаж, ГССҮТ-д хүргэгдсэн байна. Одоогоор хүүгийн биеийн байдал хүнд, ухаан оролгүй 3 хонож байгаа ажээ. Уг нүхэн гарцыг Туулын гүүр далай компани тендерт шалгаран барьсан бөгөөд хүүгийн ар гэрийнхэнд шаардлагатай тусламжийг үзүүлнэ гэж мэдэгдсэн байна. Иймд бид сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа тарах үед халтиргаа гулгаатай, харанхуй болж буйтай холбогдуулан сонор сэрэмжтэй байхыг анхааруулах үүднээс дээрх мэдээллийг нийтлэв.