ВИДЕО: Нэр бүхий улстөрч, төрийн албан хаагчийн амь насанд халдахаар бэлтгэж байсан гэх хүмүүст шүүхээс ЯЛ оноожээ

ВИДЕО: Нэр бүхий улстөрч, төрийн албан хаагчийн амь насанд халдахаар бэлтгэж байсан гэх хүмүүст шүүхээс ЯЛ оноожээ

Тагнуулын ерөнхий газраас энэ оны дөрөвдүгээр сарын тавны өдөр экстеремст үйл ажиллагаа, гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байсан Монгол Улсын нэр бүхий таван иргэнийг саатуулсан бид өмнө нь мэдээлж байсан билээ.

ВИДЕО:

Тодруулбал, эл хэргийн талаар ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны ажилтан П.Өгөөмөр "Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.8 дугаар зүйлд заасан экстеремст үйл ажиллагаа, гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байсан Монгол Улсын нэр бүхий таван иргэнийг саатуулан мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Дээрх этгээдүүд нь уг гэмт хэргийг үйлдэхээр багагүй хугацаанд бэлтгэж байсан. Тухайн этгээдүүдийн орон гэр, ажлын байранд хийсэн үзлэг нэгжлэгээр улсын онц чухал объектуудыг зэвсэглэн хяналтад авахаар төлөвлөж байсан гар бичмэл, хууль бусаар олж авсан галт зэвсэг, байлдааны болон бусад зориулалттай галт зэвсэг, зэвсгийн чанартай зүйл илэрсэн.

Үзлэг нэгжлэгийн явцад нийт 12 галт зэвсэг илэрснээс Ака 47 маркийн сээр дугаарыг зориудаар арилгасан автомат буу 1 ширхэг, гар буу 1 ширхэг, ТТ-50 маркийн гар буу 1 ширхэг, бүртгэлгүй галт зэвсэг 5 ширхэг тус тус байсан.

Мөн 7.62 мм-ийн байлдааны сум 274 ширхэг, 6.4 мм-ийн сум 82 ширхэг, 223 мм-ийн сум 149 ширхэг, 5.6 мм-ийн сум 291 ширхэг, 12 мм-ийн сум 57 ширхэг, 16 мм-ийн сум 14 ширхэг буюу нийт 861 ширхэг сум болон тэсэрч дэлбэрэх бодис илэрснийг эд мөрийн баримтаар хураан авсан. Дээрх этгээдүүд нь зохион байгуулалттай хууль бус үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан бөгөөд зарим нэр бүхий улстөрч, төрийн албан хаагчийн амь насанд халдахаар бэлтгэж байсан нь мөрдөн байцаалтын явцад илэрсэн" хэмээж байсан юм. 

Тэгвэл эл хэргийг шүүх хурал өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон байна. Шүүх хурал улсын нууцад холбоотой байсан учир хаалттай болжээ. Мөн энэ талаарх мэдээллийг шүүхээс албан ёсоор мэдээлэхгүй аж.

Харин албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар шүүгдэгч Г.Нэргүйг экстремист үйл ажиллагаа явуулахаар бэлтгэсэн гэм буруутай үйлдэлд нь гурав, байлдааны галт зэвсэг хадгалсан хэрэгт хоёр жил нийт таван жилийн хорих ял оноосон байна. Мөн Г.Болдбаатарыг экстремист үйл ажиллагаа явуулахаар бэлтгэсэн үйлдэлд нь гурав, хүний амь хөнөөхийг завдсан хэрэгт нь зургаан жил хорих ял оноож, хаалттай хорих ангид нийт есөн жил ял шийтгэжээ.