Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг МАРГААШ хэлэлцэнэ

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг МАРГААШ хэлэлцэнэ

Үндсэн хуулийн цэц Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгосон нь маргаан дагуулж буй. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг буцаан сэргээх агуулгатай хуулийн төсөл санаачлан, санал авахаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, яаралтай хэлэлцэхийг хүсээд буй.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар өнгөрсөн баасан гарагт Сангийн болон, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Татварын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулахаа мэдэгдсэн.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Ажлын хэсэг энэ долоо хоногт холбогдох байнгын хороодоор саналаа хэлэлцүүлэх чиглэлтэй байгаа” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Иймд Үндсэн хуулийн цэцийн 2019 оны IV тогтоолтой холбогдуулан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг маргааш УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн ажээ.




Өнөөдөр нохой өдөр

3 цагийн өмнө