МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт ажиллаж, сонгуулийн сурталчилгаагаа хийж эхэлжээ. Тэрбээр Говь-Алтайн 18 суманд ажиллаж, иргэдтэй уулзан, гарын бэлэг, мөн “Маск” продакшны жүжигчидтэй хамт яваа талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Тэрбээр нэг жилийн өмнө “Төрөлх Алтай” ТББ-ыг байгуулан Говь-Алтай руу чиглэсэн ажлыг санхүүжүүлж байгаа аж. Тиймээс уг төрийн бус байгууллагынхаа үйл ажиллагааг иргэдтэй уулзахдаа тайлагнажээ. Уулзалтад сумын төвийн иргэдээс гадна малчдыг урьж дуудсан байна. Ингээд тэрээр МАН-ын Ерөнхий нарийн бичиг Д.Амарбаясгалан “Төрлөх нутгаа хөгжүүлье” гэсэн хайрцагтай “гар чийдэн” зарим иргэдэд тараажээ.