УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү өнөөдөр /2022.11.02/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр энэ үеэрээ, “Улсын дээд шүүх манай намын дүрмийг хараад С.Эрдэнэ гэдэг хүн намыг төлөөлөх эрхгүй юм байна. Дөрвөн жилийн хугацаа нь дууссан байна, намаа сонгууль ялуулаагүй учраас цаашид сонгогдох боломжгүй юм байна, итгэмжлэлтэй төлөөлөгч байхгүй учраас гаргаж ир гэсэн.
Гэтэл дээр байгаа Х.Баттулга, С.Эрдэнэ хоёр хоорондоо хуйвалдаан хийж Ардчилсан намыг хувийн компани болгох гээд байна. С.Эрдэнэ, Х.Баттулга хоёр эрүүгийн хэрэгт барьцаалагдсанаасаа болоод Ардчилсан намаар тоглоод байна. Одоо энэ хоёр нөхрийг боль гэж хэлмээр байна.
Ардчилсан нам Үндэсний бодлогын хороогоор даргаа тодруулна. Намын шинэ дүрмээ Улсын дээд шүүхэд өгөөд батлуулчихсан байгаа. Тийм байтал дүрмийн бусаар хурал зарлалаа. Энэ хүн өглөө нь босоод орой нь хурал зарлалаа гээд дур зоргоор юм хийдэг. Тэвчээд хүлээгээд байхаар өөрөө муулаад байсан хүнтэйгээ тэврэлдээд авч байгаа. Х.Баттулга, С.Эрдэнэ ялгаагүй нэрээ цэвэрлээд ороод ир, С.Баярцогт шиг. Тун удахгүй Үндэсний бодлогын хорооны хурал зарлагдах гэж байгаа үед намын гишүүдийг хагалган бутаргах үйл ажиллагаа явж мэдэхээр байна” гэж мэдэгдлээ.