АН-ын бүлгийг хурлаа ТОГТМОЛ хийхийг УИХ-ын дарга Г.Занданшатар сануулжээ

АН-ын бүлгийг хурлаа ТОГТМОЛ хийхийг УИХ-ын дарга Г.Занданшатар сануулжээ

Өнгөрсөн есдүгээр сард УИХ-ын гишүүн Ц.Туваан, Н.Ганибал, Б.Бейсен, Ш.Адьшаа нарын зургаан гишүүн хуралдаж, О.Цогтгэрэлийг УИХ дахь АН-ын бүлгийн даргаар сонгосон.

Улмаар тэдний шийдвэрийг УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы индэрээс уншиж танилцуулснаар шийдвэр нь албажсан юм. Харин Д.Ганбат, С.Эрдэнэ нарын гишүүд УИХ дахь АН-ын бүлгийг тараах “Зөвлөл” байгуулж, одоог хүртэл бүлгийн даргын өрөө болон тамгыг өгөхгүй зугатааж байгааг О.Цогтгэрэл өчигдөр  /2022.11.01/ мэдэгдсэн юм. Үүнээс шалтгаалан Ардчилсан намын бүлгийн хуралдааны ирц бүрдэхгүй, үйл ажиллагаа нь доголдож хоёр долоо хоногт нэг удаа хуралдаж буй. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар тус бүлгийн дарга О.Цогтгэрэл болон дэд дарга С.Одонтуяа нарт хандан "Хурлаа долоо хоног бүр хуваарийн дагуу тогтвортой хий" гэж анхааруулан шүүмжилжээ.   




Өнөөдөр могой өдөр

10 цагийн өмнө