Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар С.Ганбямбыг томилох саналыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-тай зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн билээ. Ерөнхийлөгчийн тухай хуулийн 13.8-д Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг Улсын Их Хуралтай зөвшилцөж томилно хэмээн заасны дагуу дээрх саналыг хүргүүлсэн байна.
Ташрамд өгүүлэхэд, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн оны 12 дугаар сард Зэвсэгт хүчний Жанжин штабын Нэгдүгээр орлогч дарга, Хурандаа Сүнрэвийн Ганбямбад бригадын генерал цол хүртээж байсан юм. Тэгвэл түүний танилцуулгыг бүрэн эхээр нь хүргэж байна.