"Төрийн хэмнэлтийн тухай хууль" энэ оны дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн билээ. Тус хуулийн дагуу төсвийн болон байгууллагын хөрөнгөөр бэлэг дурсгалын зүйл худалдан авахыг хориглосон. Хуулийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тэгвэл Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал шинээр томилогдсон багийн Засаг дарга нартаа арьсан цүнх “бэлэглэжээ”. Тодруулбал, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал шинээр томилогдсон багийн Засаг дарга нарын мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж буй сургалтын зарим үйл ажиллагаанд шаардагдах зардлыг гаргах А/599 дугаартай захирамжийг энэ оны есдүгээр сарын 26-ны өдөр /2022.09.26/ гаргажээ.
Тус захирамжийн дагуу сургалтын хэрэглэгдэхүүн нэрийн дор 65 ширхэг арьсан цүнхийг тус бүр нь 170 мянган төгрөг нийт 11 сая 50 мянга төгрөгөөр худалдан авч, багийн Засаг дарга нартаа өгсөн байна.
“ВиВиД” ХХК-аас худалдан авсан уг цүнхийг орон нутгийн төсвийн нөөц хөрөнгөөс санхүүжүүлсэн байх аж.