Өчигдөр /2022.10.30/ Итаевон дүүрэгт Сүнсний баяр тэмдэглэхээр цугларсан олны дунд шахцалдаан үүсэж 151 хүн амиа алдсан хэрэг гарсан. Уг эмгэнэлт үйл явдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийллээ. Тэрбээр "Сөүл хотын Итэвонд болсон харамсалтай үйл явдалд Монгол Улсын иргэдийн нэрийн өмнөөс БНСУ-ын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж байна. Энэ эмгэнэлт үед бид та бүхэнтэй хамт байна" хэмээжээ.
