Монголд суугаа Хятадын элчин "Тайвань нь БНХАУ-ын салшгүй хэсэг" гэсэн нь Д.Жаргалсайханы уулзалттай холбоотой байж болзошгүй

Монголд суугаа Хятадын элчин "Тайвань нь БНХАУ-ын салшгүй хэсэг" гэсэн нь Д.Жаргалсайханы уулзалттай холбоотой байж болзошгүй

Биеийн тамир, спортын улсын хороо /БТСУХ/-ны дарга Д.Жаргалсайхан энэ сарын 17 /2022.10.17/-ны өдөр Тайванийн худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүөтэй уулзаж, Монгол, Тайванийн спортын хамтын ажиллагааны талаар санал солилцсон.

Мөн тэд үүнээс өмнө буюу энэ оны долдугаар сар /2022.07.20/-д мөн уулзсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.  Тэгвэл БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Цай Вэньруй дээрх асуудалтай холбоотой байж болзошгүй нэгэн зүйлийг дөнгөж сая өөрийн цахим хуудаснаа жиргэжээ. Тэрбээр "Тайвань нь БНХАУ-ын салшгүй хэсэг, "НЭГ ХЯТАД"-ын зарчим олон улсын нийгэмлэгээр хүлээн зөвшөөрөгдсөн түгээмэл зарчим, дипломат харилцаатай улс орнуудын баримталдаг бодлого ..." хэмээсэн байна. 




Өнөөдөр могой өдөр

5 цагийн өмнө