Барилгын блок машин дээрээс унагасан “Глобал хурд” ХХК-ийн үйл ажиллагааг түр зогсоов

Барилгын блок машин дээрээс унагасан “Глобал хурд” ХХК-ийн үйл ажиллагааг түр зогсоов

Өнгөрсөн баасан гарагт /2019.04.19/ Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Монголын хүүхдийн ордны хойно баригдаж буй барилгаас цемент унаж, замын  хөдөлгөөнд оролцож байсан автомашины дээр унасан байдаг. Хэргийг шалгахад, Глобал хурд ХХК-ийн захиалгаар баригдаж буй уг оффис, үйлчилгээний зориулалттай барилгаас өргүүрийн хүндрүүлэгч блокны хэлтэрхий унасан нь тогтоогдсон. Иймд тус компанийн барилгын үйл ажиллагааг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас түр зогсоосон гэсэн мэдээ байна. 

Б.ГЭРЭЛ




Өнөөдөр бич өдөр

7 цагийн өмнө