Завханаас Баян-Өлгий рүү цэргийн албанд татагдсан залуусыг тээвэрлэж явсан машин осолдож, хоёр хүн гэмтжээ

Завханаас Баян-Өлгий рүү цэргийн албанд татагдсан залуусыг тээвэрлэж явсан машин осолдож, хоёр хүн гэмтжээ

Энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар цэргийн албанд татагдсан залуусыг тээвэрлэж явсан автомашин Дорнод аймагт осолдсон талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл Завхан аймагт мөн  цэргийн албанд татагдсан залуусыг тээвэрлэж авсан автомашин мөн осолдсон хэрэг гарчээ. Тодруулбал, Завхан аймгаас Баян-Өлгий аймаг дахь зэвсэгт хүчний дүгээр анги руу хөдөлсөн автомашины зүүн урд дугуйнд гэмтэл гарч замын хажуу руу орсны улмаас 2 залуу гэмтэж толгойндоо хөнгөн оёдол тавиулсан талаар Завхан аймгийн AIR1 телевиз мэдээллээ. 

Тус мэдээлэлд "Осол Завхан аймгийн Ургамал сумын нутаг дэвсгэрт 19 цагийн үед гарсан бөгөөд 39 шинэ цэрэг тээвэрлэж явсан. Завхан аймгаас эмч, цагдаа, холбогдох албаны хүмүүс газар дээр нь шуурхай ажиллаж байгаа. Цэргүүдийн эцэг эхчүүдтэй нэг бүрчлэн холбоо барьж мэдээлэл өгсөн бөгөөд одоогоор гэмтсэн хоёр цэргийн нэг нь албаа хаана гэж мэдүүлсэн байна" гэжээ.