ГХЯ: НҮБ-ын "Хүний эрхийн зөвлөл"-ийн санал хураалтад ямар ч улс "Монгол" гэсэн нэрийг дугуйлсан байж болно

ГХЯ: НҮБ-ын "Хүний эрхийн зөвлөл"-ийн санал хураалтад ямар ч улс "Монгол" гэсэн нэрийг дугуйлсан байж болно

Саяхан болсон Нэгдсэн Үндэсний байгууллага /НҮБ/-ын Ерөнхий Ассамблейн хурлаар тус байгууллагын “Хүний эрхийн зөвлөл”-д ажиллах 12 улс орныг шинээр сонгосон. Тэгвэл Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудаас НҮБ-ын “Хүний эрхийн зөвлөл”-д өрсөлдсөн байдлыг авч үзвэл, Бангладеш 160, Мальдив 154, Вьетнам 145, Киргизстан 126 санал авч шалгарсан бол, Афганистан 12, Монгол нэг санал авч НҮБ-ын “Хүний эрхийн зөвлөл”-д шалгарч чадаагүй байна. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.

Энэхүү асуудалд Гадаад Харилцааны Яамнаас тайлбар өглөө. Уг тайлбарт "Монгол Улс 2016-2018 онд НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн гишүүн орноор сонгогдон амжилттай ажиллаж дууссан. Тухайн үед 170 санал авч сонгогдож байсан юм. Энэ онд Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн гишүүн оронд нэр дэвшүүлээгүй. Нэг санал авсан тухай тайлбарлахад санал хураалт нууцаар явагддаг тул 193 улсын хэн нь ч Монгол гэсэн нэрийг дугуйлсан байж болно" гэжээ.