Монгол Улс "ганцхан санал" авч, НҮБ-ын "Хүний эрхийн зөвлөл"-д ШАЛГАРЧ ЧАДААГҮЙ байна

Монгол Улс "ганцхан санал" авч, НҮБ-ын "Хүний эрхийн зөвлөл"-д ШАЛГАРЧ ЧАДААГҮЙ байна

Саяхан болсон Нэгдсэн Үндэсний байгууллага /НҮБ/-ын Ерөнхий Ассамблейн хурлаар тус байгууллагын “Хүний эрхийн зөвлөл”-д ажиллах 12 улс орныг шинээр сонгосон байна. Тодруулбал, дэлхий дахинд хүний ​​эрхийг хамгаалах, ахиулах үүрэг хүлээсэн НҮБ-ын тус зөвлөлийг Ерөнхий Ассамблейн гишүүдийн нууц санал хураалтаар тодруулдаг бөгөөд 47 улс, орноос бүрддэг ажээ. 

Улмаар саяхан болсон санал асуулгаар Алжир, Бангладеш, Бельги, Чили, Коста Рика, Гүрж, Киргизстан, Мальдив, Марокко, Румын, Өмнөд Африк, Вьетнам гэсэн орнууд олонхын санал авч Женев дахь НҮБ-д төвтэй хүний ​​эрхийн дээд байгууллагад ажиллахаар болсон байна. 

Сонирхуулахад, НҮБ-ын “Хүний эрхийн зөвлөл”-ийн гишүүн орнуудыг хуваарилахдаа газар зүйн байрлалд нь тулгуурладаг байна. Тодруулбал, Африкийн мужуудын бүс нутагт 13, Ази-Номхон далайд 13, Зүүн Европт зургаа, Латин Америк ба Карибын тэнгисийн орнууд найм, Баруун Европ болон бусад орнууд долоог тус тус хуваарилдаг байна.

Тэгвэл Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудаас НҮБ-ын “Хүний эрхийн зөвлөл”-д өрсөлдсөн байдлыг авч үзвэл, Бангладеш 160, Мальдив 154, Вьетнам 145, Киргизстан 126 санал авч шалгарсан бол, Афганистан 12, Монгол нэг санал авч НҮБ-ын “Хүний эрхийн зөвлөл”-д шалгарч чадаагүй байна.

НҮБ-ын энэхүү зөвлөлийн гишүүн нь гурван жилийн хугацаатай, зөвхөн нэг удаа дахин сонгогдох эрхтэй байдаг бөгөөд гишүүнчлэлийн мөчлөг нь нэгдүгээр сарын 1-ээс эхэлдэг ажээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Эх сурвалж: un.org