Энэ сарын 23-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг тус, тусад нь хүлээн авч уулзан ажлаа хүлээлгэн өг гэж мэдэгдсэн.
Тодруулбал, УИХ-ын дарга Г.Занданшатар тус хоёр албан тушаалтанг Монгол Улсыг "Саарал жагсаалт"-д оруулахгүй байх ажлыг хангалттай хийж чадаагүй гэж хэлээд ойрын хугацаанд хариуцлага тооцох ёстой гэсэн юм.
Тэгвэл Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын даргад ирүүлжээ. Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатараас тодруулахад "Үнэн"гэж хэлсэн юм.
Тиймээс ирэх долоо хоногоос Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэх аж.
Харин Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханы асуудал хэрхэх нь тодорхойгүй байна.