Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин чуулганы хуралдаан дээр өөрийнх нь хуулийг хэлэлцсэнгүй хэмээн сайд нарынхаа картыг сугалж, гишүүдийг “дарамталсан” ёс зүйгүй үйлдэл гаргаж, УИХ-ын Ёс зүйн дэд хороонд дуудагдсан билээ.
Түүнийг ийн үйлдэл гаргасныг УИХ-ын дарга Ёс зүйн дэд хороны хуралдаанаар авч хэлэлцэх үүрэг өгсөн юм. Ёс зүйн дэд хороо ч түүний асуудлыг хэлэлцэхээр хэд хэдэн удаа хурал зарласан ч ирц бүрдэхгүй байсан.
Тэрбээр өнөөдрийн чуулганы хуралдааны үеэр “Хэт улайрч карт сугалсандаа уучлалт гуйя” хэмээлээ. Түүний эл ёс зүйгүй асуудлыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр сануулж, “Ө.Энхтүвшин орилж, хашхирч, картууд сугалж настай хүн гэхэд намбагүй байхаар нь миний зэвүү хүрсэн” хэмээсэн юм.