ЧУУЛГАН: Хотхоны барилгыг барихад 57 тэрбум төгрөг зарцуулахыг эсэргүүцэв

ЧУУЛГАН: Хотхоны барилгыг барихад 57 тэрбум төгрөг зарцуулахыг эсэргүүцэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн татвараас хөнгөлж буцаан олгох хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Дараагаар нь НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Уг хуулийн төслөөр Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдах Газрын тосны үйлдвэрийн ажилчдын хотхоны барилгыг барихад шаардлагатай бараа, материалыг авахад НӨАТ-аас чөлөөлөх зориулалттай.

Гишүүд мөн л энэ төсөлд шүүмжлэлтэй хандаж байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Оюундарь: -Тусгайлсан бараа, бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлмөөргүй байна. Яагаад заавал импортын бараа материал авах гээд байна. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй гэсэн юм. 

Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: -Тооцоолол буруу байна. Монголчууд энэ хотхоныг ам.метрийг нь 1.2 сая төгрөгөөр хийгээд өгнө. Дээр нь татварын чөлөөлөлт ч орохгүй. 500 айлын орон сууц 30 мянган ам.метр болно гэж байна. Тэгээд үйлчилгээний газартайгаа нийлээд 28 тэрбум төгрөг болж байна. Үлдсэн 19 тэрбум төгрөгөөр юу хийх нь тодорхойгүй. Гэтэл энэ төслөө 57 тэрбум төгрөг гэж оруулж ирчихээд намайг эсэргүүцлээ гээд байх юм. Барилгын корпорациас тооцоо гаргуулахад болно гэсэн юм.

Харин УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Хүн бүр Монголдоо хямд бензинтэй болохыг хүсч байгаа. Гэхдээ энэ нэрийн дор хуулиа унагаамааргүй байна. Газрын тос  боловсруулах үйлдвэртэй холбоотой сонсгол явуулж, хэлэлцүүлэг хийх хэрэгтэй" гэсэн байр сууриа хэлсэн юм. 

Ийнхүү уг хуулийн төслийг хэлэлцээд эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Дараагаар нь Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэн дэмжив.

ШУУД ҮЗЭХ: 




Өнөөдөр бич өдөр

23 цагийн өмнө