Ц.Нямдорж: Би саарал жагсаалтад оруулаагүй. Чам шиг байтугай, чамаас бусдад нь бууж өгч үзээгүй

Ц.Нямдорж: Би саарал жагсаалтад оруулаагүй. Чам шиг байтугай, чамаас бусдад нь бууж өгч үзээгүй

-Ц.НЯМДОРЖ: НАДААС БОЛЖ СААРАЛ ЖАГСААЛТАД ОРООГҮЙ-

Чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Таримал ургамлын үр сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн барьсан бусад хууль тогтоомжийн талаар хэлэлцсэний дараа Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна.

Уг хуулийн төслийг Х.Болорчулуун нарын 25 гишүүн өргөн мэдүүлсэн байна.

Эрүүгийн хуульд "олон тооны мал гэж 24 бог, 8 бод" гэж заасныг хохирогчид учирсан эдийн засгийн хохирлыг үл тооцсон гэж үзэн, малын хулгайчтай тэмцэх асуудлыг чангатгах зорилтой уг хуулийн төслийг санаачилжээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав.  

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: -Энэ хуулийн төслийг дэмжиж байна. Мал, малчин хоёрыг онцгой анхаарах ёстой. Монгол Улс орших уу, эс орших уу гэдгийн баталгаа. Өнөөдөр малчин хүн малаа маллахдаа зарах гэж байгаа, идэх гэж байгаа юм гэдэггүй. Өсгөж, олшруулах гэж байгаа юм гэдэг.  Цаашид бөөс түүж байгаа юм шиг болохгүй байгаа заалт болгоныг оруулж ирэх үү? Эрүүгийн хуулинд 14 настай хүүхдийг бие үнэлж болно гэсэн байдалтай оруулж ирсэн.

Насыг нь өндөрсгө гэхээр ХЗДХ-ийн сайд том хууль оруулж ирнэ гэсэн.

2011 онд та  ХЗДХ-ийн сайд байсан "Саарал жагсаалт"-д оруулсан. Таныг  арай гэж мулталж, зайлуулж амарсны ачаар бид  2013 онд "саарал жагсаалт"-аас гаргасан. Гэтэл  одоо 2016 онд та ХЗДХ-ийн сайд болоод, мөнгө угаалттай огт тэмцээгүй, дахиад "Саарал жагсаалт"-д орлоо. "Саарал жагсаалт"-ыг харахаар 6 нь танай яамны, 1 нь СЗХ-ны ажил байна лээ. Мөнгө угаахтай тэмцэх хуулиа оруулж ирэхгүй юм уу? Эсвэл та ажлаа өгөөд. Танайд сайн хуульчид байна. Х.Нямбаатар гээд. Эдэндээ зөвлөөд яваач. Та үнэхээр гай болж байна. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:  -Сүүлийн үед гишүүд хууль санаачлаад Эрүүгийн хуульд олон өөрчлөлт орж байна гэж байна. Бид гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулж, нийгэмд тустай хөдөлмөр хийлгэдэг болгоё гэж 2015 онд баталсан. Гэмт хэргийг хоёрхон ангилсан. Гэтэл шийтгэл оногдуулахын тулд хоёроос дээш төрөлтэй байж ял оногдуулах сөрөг тал анзаарагдаад байгаа юм. 

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: -Баасанхүү, би мафитай, яргачидтэй тэмцэж байгаа нь үнэн. Чи намайг бууж өгөхийг үзэхгүй. Би бууж өгвөл төр бууж өгсөн, ард түмэн бууж өгсөн болно. Чи намайг буулгаж чадахгүй. Чиний бүрэлдэхүүнд ордог мафи, яргачидтай тэмцэж байгаа. Чи намайг буулгаж чадахгүй. Чи Эрүүгийн хууль ерөөсөө ойлгодогүй юм билээ. Бага насны хүүхдийг хүчирхийлвэл ялыг хүндрүүлэхээр заасан. Чи намайг бууж өгөхийг хэзээ ч харахгүй. Би чам шиг байтугай, чамаас бусдад нь бууж өгч үзээгүй. Надаас болж саарал жагсаалтад ороогүй.  

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: -Айсан хүнд аргал хөдөлж, ичсэн хүн хүн ална гэдэг болж үхэх нь ээ. Өөрөө мафийн хүн байж тэр мафитайгаа өөрөө тэмц. Жинхэнэ гэмт хэрэгтэн бол та, өөрөө. 20 жил гэмт хэрэгтэнтэй хамт яваа. Битгий асуудлын миний хар толгой дээр тохоод бай. 

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: -Өөрийн чинь санаалчилсан хууль. Өөрөө буруугаа мэдээд дахиж өргөн бариагүй. Энэ бол чиний үйлдсэн гэмт хэрэг. МАХН, АН-тай хамтарч үйлдсэн гэмт хэргийн үр дүн ингэж гарч байгаа юм. 

Ийнхүү чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

ШУУД ҮЗЭХ: 




Өнөөдөр бич өдөр

18 цагийн өмнө