АН: Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар, Н.Баяртсайхан нарыг огцруулах шаардлагыг хүргүүлж байна

АН: Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар, Н.Баяртсайхан нарыг огцруулах шаардлагыг хүргүүлж байна

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс Монгол улс саарал жагсаалтад орсонтой холбоотойгоор мэдээлэл хийлээ. Мэдээллийг Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын албаны хүмүүс өгөв.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “ФАТФ-аас Монгол улсыг саарал жагсаалтад оруулсан. Үүнээс үүдэн Монгол улсын эрх ашиг ноцтойгоор зөрчигдөнө. Хамгийн наад зах нь эдийн засгийн хүндрэл учирна. 

Гэтэл саарал жагсаалтад орсноор эдийн засгийн хувьд ямар нэгэн эрсдэл тулгарахгүй, сөрөг нөлөөгүй гэж ярьж байна. Энэ бол эрх баригчдын хариуцлагаас мултрах арга. ФАТФ-аас удаа дараа зөвлөмж, сануулга ирүүлсээр байхад алдаагаа засаагүй хариуцлагагүй ажилласан хүмүүст хариуцлага тооцох шаардлагыг Ардчилсан намаас УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлж байна. 

Тухайлбал, ажлаа хариуцлагагүй хийсэн Хууль зүйн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарт хариуцлага тооцож албан тушаалаас нь огцруулах шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлж байна" гэж мэдэгдсэн юм. 

ШУУД ҮЗЭХ: 




Өнөөдөр бич өдөр

19 цагийн өмнө