УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Б.Даваасүрэн нартай уулзаж, Монгол Улс саарал жагсаалтад орсонтой холбогдуулан мэдээлэл сонсож, зөвлөмж өглөө.
Тэрбээр Монгол Улс саарал жагсаалтад орох эрсдлийн эсрэг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга Б.Даваасүрэн нарыг ажлаас чөлөөлнө гэдгээ илэрхийлсэн юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар “Монгол Улс саарал жагсаалтад орсон нь холбогдох албан тушаалтнууд албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх дүгнэлтэд хүргэж байгаа. Хэдийгээр холбогдох газрууд ажлаа сайн хийсэн гэж тайлбар өгч буй хэдий ч хариуцлага тооцох бодит нөхцөл байдал үүссэн. Бид тодорхой хүрээнд шинэчлэл хийх шаардлагатай байна” гэсэн юм.