Ховд аймгийн Засаг даргад өрсөлдөж байсан Т.Дэлгэрсайхан нэрээ татаж, Э.Болормаа өрсөлдөгчгүй үлдлээ

Ховд аймгийн Засаг даргад өрсөлдөж байсан Т.Дэлгэрсайхан нэрээ татаж, Э.Болормаа өрсөлдөгчгүй үлдлээ

МАН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж, Ховд аймгийн Засаг даргын томилгоог хэлэлцэхдээ Э.Болормааг нэр дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжсэн. Гэвч Засаг даргыг сонгох, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын VIII хуралдаанаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Н.Ганбат  эсэргүүцэн, Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайханыг заалнаас нэр дэвшүүлэх хүсэлт гаргаж, МАН-ын бүлэг хурлыг орхин гарснаар Засаг даргыг сонгох санал хураалт хойшлоод байсан. 

Тиймээс өнөөдөр /2022.08.29/ хуралдаан үргэлжилнэ. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар Т.Дэлгэрсайхан нэрээ татаж, Э.Болормаа үлдлээ. Одоогийн байдлаар ИТХ-ын АН-ын бүлэг завсарлага авсан байна. Үүний дараа Э.Болормааг Ховд аймгийн Засаг даргад дэмжих эсэхээр шийдвэр гаргана. 

Эх сурвалж: Ховд.мн