УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Мал хамгаалах сангаас нэг тэрбум төгрөг авчээ

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Мал хамгаалах сангаас нэг тэрбум төгрөг авчээ

УИХ-ын гишүүн, Тариаланчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Ж.Энхбаяр Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас Газар группийнхээ харьяа “Газар буудай”, “Газар агро” зэрэг компаниадаа нэг тэрбум орчим төгрөгийн зээл авсан баримт олон нийтэд ил болсон. Тэрбээр зээл авснаа хүлээн зөвшөөрч зориулалтаар нь зарцуулсан, эргэн төлөлтийг графикийн дагуу хийж байгаа  гэж мэдэгдсэн билээ.

Тэгвэл тэрбээр ЖДҮХС-аас зээл аваад зогсохгүй ХХААХҮЯ-ны Мал хамгаалах сангаас мөн нэг тэрбум төгрөгийн зээл авсан байна.  

Энэ гэрээнд УИХ-ын гишүүн Б.Батзориг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд байхдаа 2017 оны 12 дугаар сарын 20-нд гарын үсэг зурсан байна. Ж.Энхбаярын эзэмшдэг гэх Газар агро компани нь “Махны чиглэлийн арвин ашиг шимт үхрийн үржлийн аж, ахуй байгуулах" төсөлд шалгарч тус зээлийг авсан байдаг.