Өнгөрсөн дөрөвдүгээр сар /2022.04/-аас хойш Улсын Драмын Эрдмийн театрын тайзнаа тоглогдож буй “Тамгагүй төр” жүжиг маргааш /2022.08.25/ хаалтын тоглолтоо хийнэ.
Тус жүжиг нь долдугаар сар /2022.07/-аас эхлэн Англи, Солонгос, Хятад, Япон, Орос гэсэн таван орны гадаад хэлээр үзэгчдэд хүрч байгаа бөгөөд олон улсын жуулчид, мэргэжлийн продюсеруудаас өндөр үнэлгээг аваад байгаа юм. Улмаар Английн Лондон хотноо тоглогдохоор бэлтгэл ажил нь хангагдаж буй. Тэгвэл өнөөдөр, маргааш гэсэн хоёр тоглогдох “Тамгагүй төр” жүжгийн тасалбар дууссан байна. Энэ талаар тус жүжгийн Ерөнхий найруулагч Б.Баатар “ТАМГАГҮЙ ТӨР” монгол драмын үлдсэн тоглолтуудын тасалбар дууслаа! Баярлалаа, та бүхэндээ” хэмээн твиттер хуудастаа жиргэжээ.
“ТАМГАГҮЙ ТӨР” монгол драмын үлдсэн тоглолтуудын тасалбар дууслаа!Баярлалаа, та бүхэндээ! pic.twitter.com/Bedh61PaLN
— BBaatar (@hero_bbaatar) August 24, 2022