Л.Энх-Амгалан: Төрөөс хулгайлсан хэдэн тэрбум төгрөг байгааг тогтоож, сургууль, захирал нэг бүрээр нь шалгах ёстой

Л.Энх-Амгалан: Төрөөс хулгайлсан хэдэн тэрбум төгрөг байгааг тогтоож, сургууль, захирал нэг бүрээр нь шалгах ёстой

Боловсрол, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өчигдөр /2022.08.24/ хуралдаан болсон. Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан МСҮТ-д сурдаггүй хүүхдүүдийн нэрээр төрөөс мөнгө завшдаг мөнгийг хэмнэх тухай дурдсан. 

Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан цахим хуудастаа "Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагууд манай яаманд шилжиж ирээд таван сар орчим болж байна.

Коллеж, МСҮТ-ийн сурагчдын 200,000 төгрөгийг олгохоор мэдээллийг E-mongolia системээр бүртгэхэд их, дээд сургуульд бүртгэлтэй, ЕБС-д сурдаг 4800 хүүхдийн регистрийн дугаарыг МСҮТ-д давхар бүртгэж 2.3 тэрбум төгрөг төрөөс авах байсныг ил болгосон.

Нэг ёсондоо ийм хэмжээний мөнгийг бид хэмнэх гэж байна гэсэн үг. Өмнөх жилүүдэд нууцаар, хууль бус үйлдлээр төрөөс хулгай хийж, хумсалсан, халаасалсан хэдэн тэрбум төгрөг байгаа вэ гэдгийг тогтоож, сургууль, захирал, төрийн албан хаагч бүрээр нь хууль хяналтын байгууллага шалгах ёстой. Төрийн мөнгө түрүүвчинд орох ёсгүй" хэмээжээ. 

ВИДЕО: