Л.Энх-Амгалан: Хөтөлбөр давхардуулахгүй ШУТИС-ын зарим ангийг хөдөөд шилжүүлж, оюутнуудад нь хөргөлттэй зээл олгоно

Л.Энх-Амгалан: Хөтөлбөр давхардуулахгүй ШУТИС-ын зарим ангийг хөдөөд шилжүүлж, оюутнуудад нь хөргөлттэй зээл олгоно

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн /2022.08.23/ хуралдаанаар хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, цэцэрлэг сургуульд хамрагдалт, боловсролын салбарын хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн асуудлыг хэлэлцлээ.

Энэ үеэр Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Одоогоор Монгол Улсад газрын тосны 700 гаруй мэргэжилтнүүд бэлтгэгдэж байгаа. Үүнийг мэргэжил давхцуулахгүйгээр

  • Эрдэнэтэд ШУТИС-ийн уул уурхайн чиглэлийн зэсийн гүн боловсруулалтын чиглэлүүдийг,
  • Дарханд төмөрлөгийн үйлдвэрлэлийн чиглэлээр,
  • Өмнөговьд уул уурхайн гүн боловсруулалтын чиглэлээр 

сургалт явуулахаар зохицуулалт хийнэ. Өмнө нь Дархан, Эрдэнэт рүү мэргэжил шилжүүлэх хөтөлбөр байсан ч хэрэгжээгүй шалтгаан нь тэнхим нь нүүдэг ч оюутнууд болон багш нар нь нүдгүй байсан. Тиймээс хувийн сургуулиуд хаагдсан хөтөлбөрүүдийг нь нээдэг үр дүн муутай арга хэмжээ байсан. Харин энэ жилийн хүрээнд бидний хэрэгжүүлж буй арга хэмжээ нь Улаанбаатар хотод эрэлттэй мэргэжлийн хөтөлбөрүүдийн давхцуулахгүй зохион байгуулах ажил юм" гэлээ. 

Мөн хөдөө орон нутагт эрэлттэй мэргэжлээр суралцаж байгаа хүүхдүүдэд боловсролын зээлийн сангаас хөргөлттэй зээлүүдийг нь олгож, 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм байна.

Түүнчлэн дээрх чиглэлүүдээр хөдөө орон нутагт суралцах оюутнуудын орчны асуудлыг шийдэх буюу нүхэн жорлонгийн ажил 14 аймгийн 50 сумын 173 объектод энэ есдүгээр сард ашиглалтад ороход бэлэн болсон байна. 

LIVE: