Орос, Украины дайны улмаас их хэмжээний хохирол амссан тул ОХУ-ын эрх баригчид армидаа илүү олон цэрэг татахын тулд цэрэгт элсүүлэх аяныг эхлүүлсэн талаар BBC агентлаг мэдээлжээ.
Энэхүү аяны хүрээнд ОХУ-ын тал сайн дурынханд асар их мөнгө, газар, тэр байтугай хүүхдүүдээ сайн сургуульд сургахад зориулсан дээд зэрэглэлийн байрыг санал болгож эхэлсэн гэжээ. Мөн цэрэг татах бүртгэлийн ажилтнууд Оросын шоронгуудад очиж хоригдлуудыг бүртгүүлж, тэдэнд эрх чөлөө, мөнгө амлаж байна гэжээ.
Эх сурвалж: BBC