ФРАНЦЫН ТЕЛЕВИЗИЙН БАГ: "Тамгагүй төр" жүжиг Францад амжилттай тоглогдоно гэдэгт итгэлтэй байна /ВИДЕО/

ФРАНЦЫН ТЕЛЕВИЗИЙН БАГ: "Тамгагүй төр" жүжиг Францад амжилттай тоглогдоно гэдэгт итгэлтэй байна /ВИДЕО/

Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш Улсын Драмын Эрдмийн театрын тайзнаа тоглогдож буй “Тамгагүй төр” жүжиг энэ сарын 25-ныг /2022.08.25/ хүртэл тоглогдоно.

Тус жүжиг нь долдугаар сараас эхлэн Англи, Солонгос, Хятад, Япон, Орос гэсэн нийт таван орны хэлээр үзэгчдэд хүрч байгаа бөгөөд Олон улсын жуулчид, мэргэжлийн продюсеруудаас өндөр үнэлгээг аваад байгаа юм.

Энэ талаар бид Лондоны томоохон театрын мэргэжилтнүүдтэй ярилцсан. Тэгвэл энэ удаа Франц улсаас Монгол Улсад ирээд буй  "Canal" телевизийн баримтат кино, нэвтрүүлгийн найруулагч болон Францын хөтлөгч, модельтой ярилцлаа.

ВИДЕО: 

-Сайн байна уу. Isee.mn сайтын үзэгч, уншигчдадаа та өөрийгөө танилцуулаач?

ФАТӨҮ: Сайн байна уу. ISEE.MN сайтын үзэгчид ээ. Намайг Фатөү гэдэг. Би модель

ЖУЛИАН: Сайн уу. Намайг Жулиан гэдэг. Францын баримтат киноны найруулагч

-Монголд ямар зорилгоор ирсэн бэ?

ЖУЛИАН: Бид Монголд загварын хийгээд хувцасны талаарх баримтат кино хийх гэж ирсэн. Бидний хийж буй баримтат цуврал нь Францын томоохон телевизийн олон ангитай Channel plus-ийн Шинэ Хайгуулчид гэх нэвтрүүлэг юм. Үүнд нэвтрүүлэгч Фатөү дэлхий дахинаар аялж хувцас загваруудаар нь дамжуулан өөр өөр соёл уламжлалуудтай танилцаж буйг харуулдаг.

-Нэвтрүүлгийн үе шат хэр ахицтай явагдаж байна даа?

ЖУЛИАН: Мэдээж бид ирэхээсээ өмнө уламжлалт болон орчин үеийн хувцаснуудынх нь талаар судалгаа хийчхээд ирсэн. Харин “Тамгагүй төр” драмаг өчигдөр үзэж сонирхоод жүжигчдийн хувцсыг илүү детальчилж харахад маш гайхалтай гэдгийг өөрийн биеэр мэдэрлээ.

ФАТӨҮ: Тиймээ би үнэхээр олон улсаар аялж ажилладаг. Мөн олон төрлийн уламжлалт хувцас харж байсан. Гэвч Монгол үндэсний хувцас бусдаас хэт онцгой. Учир нь Монголын үндэсний хувцсыг бусдаас илүү ялгаж өгдөг зүйл нь миний бодлоор 2000 жилийн өмнө хийгдэж байсан аргаараа өдийг хүртэл хийгддэг мөн загвар нь яг тэр хэвээрээ хадгалагдаж үлдсэнийх гэж бодож байна.

-Модель Фатөү-ийн хувьд тус салбартаа ажиллаад хэдэн жил болсон байна вэ?

ФАТӨҮ: Би энэ салбарт 10 жилийн турш ажилласан байна. Сингапур болон Австралид моделиор ажиллаж байсан. Харин нэвтрүүлгийн хөтлөгчийн хувьд хоёр дах нэвтрүүлэг дээрээ ажиллаж байна даа.

Тамгагүй төр жүжгийн уран бүтээлчдийн хамт

-“Тамгагүй төр” жүжгийн талаар сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу. Тус жүжиг хэрэв Францад тоглогдвол хэр амжилттай байх талаар өөрийн бодлоосоо хуваалцаач?

ФАТӨҮ: Үнэнийг хэлэхэд “Тамгагүй төр” жүжгийн боршурийг анх харахдаа би онгоцонд явж байсан. Анх хармагцаа л жүжгийг заавал үзэхийг хүссэн. Би үзсэндээ маш их баяртай байгаа ба ийм боломж олдсонд талархаж байна. Надад анх жүжгийг үзэхээс өмнө таалагдана гэдгийг мэдэж байсан ч үзсэний дараа төсөөлснөөс хавь илүү сэтгэл ханамжтай байсан.

ЖУЛИАН: Миний бодлоор “Тамгагүй төр” драма нь Францад амжилттай тоглогдох байх гэж бодогдож байна. Үүний учир нь олон улсын продакшных нь сайных гэж харж байгаа ба тайз засал, өмсгөлүүд, жүжиглэлт, бүжгүүд, тэднийх нь цаад утга санаа зэрэг бүхий л зүйлийг чадварлаг найруулсан юм шиг санагдлаа.

-Тус жүжиг өөрөө Монголын түүхэн шинж чанарыг тусгаж өгсөн. Тэр дотроо үндэсний хувцас маш онцлогтой үүрэг хүлээж буй. Нэвтрүүлэгтээ үүнийг хэрхэн тусгаж өгч байна вэ?

ФАТӨҮ: Надад энэхүү жүжиг нь түүхийн жанртай байгаа нь маш их таалагдсан. Гэхдээ жүжгийг яг сайн үзэхэд бага зэрэг орчин үеийн хэв маяг хосолсон байгаа нь үнэхээр гайхалтай. Мэдээж хувцаснуудыг дурдах нь зүйтэй. Учир нь хувцаснууд нь Монгол дах археологийн олдворуудад тулгуурлан бүтээгдсэн болохоор маш уран гоёмсог хийцтэй байсан. Эдгээр хувцаснуудыг 2000 жилийн өмнөх хүмүүс өмсөж байсан гэж бодохоор маш гайхалтай санагдсан. Энэ содон шинжийг нь чадварлаг жүжигчид улам тодруулж чадсан юм шиг санагдлаа. Тийм дээ энэ талаар илүү онцлохыг хүсэж байна.

Мөн миний бодлоор Франц хүмүүс дэлхийн бусад улс орны соёл уламжлалын талаар өргөн мэдлэгтэй юм шиг санагддаг. Ялангуяа Энэтхэг гэх мэт олон улсын талаар мэднэ. Гэвч Монгол улсын талаар хүн болгон төдийлөн мэддэггүй. Тэгтэл үнэндээ Монгол дэлхийн хамгийн хүчирхэг орон байсан шүү дээ. Тийм дээ ч бид Монгол улсын өв соёлыг маш сайн судлах ёстой гэж бодож байгаа. Харин тэр өв соёлын нэг хэсэг нь үндэсний хувцас юм. Жүжигчид болон энэ жүжгийг хийхэд оролцсон хүмүүсээс ярилцлага авснаараа бид хэн гэдэг хүмүүс ямар олдворуудаас жишээ аван эдгээр хувцсыг хийснийг мэдэж авч Франчуудад монголчуудын аж ахуйг харуулж чадна гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа.