Туркийн Мардин мужийн Дерик хотод ачааны автомашины тоормос эвдэрсэний улмаас явган зорчигчдыг мөргөж 16 хүн амиа алдаж, 29 хүн гэмтжээ. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожа твиттер хуудастаа, “Шархадсан найман хүний биеийн байдал хүнд байгаа. Энэ бол Туркт өнөөдөр гарсан хоёр дахь ноцтой осол” гэж мэдэгджээ.
Хэрэг явдлыг харуулсан дүрс бичлэгт “Тээврийн хэрэгсэл жолоодлогоо алдаж, зугтахыг оролдож байгаа явган зорчигчид руу хурдтай давхиж байгаа”-г харуулжээ. Харин яг одоо ослын газарт онцгой байдлын алба хаагчид ажиллаж байгаа аж.
🚨🇹🇷BREAKING: At least 32 people dead after a deadly semi-trailer truck accident in Mardin, #Turkey. pic.twitter.com/aAJP9jKpSv
— Terror Alarm (@terror_alarm) August 20, 2022
Мөн тус ослоос хэдхэн цагийн өмнө Туркийн өмнөд хэсэгт, Сиритэй хиллэдэг Тарсус-Адана-Газиантеп хурдны замд эмгэнэлт осол гарч мөн 16 хүн амиа алдаж, 21 хүн шархаджээ. Энэ хоёр осолд дор хаяж 32 хүний аминд хүрсэн байна. Тодруулбал, Газиантеп хотын төв болон Низип дүүргийн хоорондох хурдны замд өглөө болсон микроавтобусны осолд сэтгүүлч, эмнэлгийн ажилтан, гал сөнөөгчид өртсөн байна. Учир нь тэд тус газрын ойролцоо зогсож байхад нь микроавтобус тэдний авто машинуудыг мөргөсөн байна.
ЖИЧ: Монгол Улсын иргэд сүүлийн жилүүдэд Турк улсыг ихээр зорих болсон. Иймд болзошгүй осолд сэрэмжтэй байхыг анхааруулж тус мэдээллийг нийтэллээ.
Эх сурвалж: Nautiv.com