А.Баярцэцэг: Монголын театрын жүжиг Олон Улсын том театруудад тоглогдох боломжтой гэдгийг “Тамгагүй төр” драм харуулна /ВИДЕО/

А.Баярцэцэг: Монголын театрын жүжиг Олон Улсын том театруудад тоглогдох боломжтой гэдгийг “Тамгагүй төр” драм харуулна /ВИДЕО/

Хөдөлмөрийн баатар Б.Лхагвасүрэн агсны зохиол Тамгагүй төр” Монгол драм ирэх долоо хоногийн Лхагва гараг /2022.08.25/-т хаалтын тоглолтоо хийх гэж байна. Энэ хугацаанд тус жүжиг нь 100 гаруй удаа тоглогдсон Монголын анхны жүжиг гэж хэлж болно.

Тэгвэл урлаг судлаачдаас “маш сайн” гэсэн үнэлгээ аваад байгаа “Тамгагүй төр” жүжиг ирэх жилээс Их Британи улсын Лондон хотын West End театрт тоглогдохоор болоод байна.

Сонирхуулахад, тус улсаас Wild Yak Productions компанийн захирал, West End театрын продюсер Оливер Кинг, Make A Noise PR, Martketing компанийн захирал, West End театрын продюсер Гай Чапмэн нар “Тамгагүй төр” жүжгийг үзэж, судлахаар Монголд ирээд саяхан буцсан. Иймд бид тус жүжгийн продюсер А.Баярцэцэгтэй ярилцлаа.

ВИДЕО: 

-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Мэдээж жүжигчин, мисс А.Баярцэцэг гэхээр мэдэхгүй хүн ховор шүү дээ. Гэхдээ юуны түрүүнд та манай үзэгчдэд өөрийгөө танилцуулаад яриагаа эхэлье?

-Сайн байцгаана уу. Намайг Bela гэдэг. Би жүжигчин мэргэжилтэй. Кино жүжигчнээр ажилладаг. Давхар бас продюсер хийдэг.

-Таны ойрын уран бүтээлийн хувьд хамгийн сүүлд ямар уран бүтээл дээр ажиллаж байна? Тэр талаараа үзэгчдэдээ хуваалцахгүй юу?

-Миний хувьд хамгийн сүүлд Amazon-ы өөрийнх нь оргинал сериал “Хүчдэл” гэдэг нэртэй. “The power” гэдэг арван ангит цуврал сериалд цахилгаан охины дүрийг бүтээсэн. Арван ангийн нийт таван анги дээр нь гарч байгаа. Энэ оны төгсөлд, өвөл гарч магадгүй гэсэн сураг байгаа.

-“ТАМГАГҮЙ ТӨР” ЖҮЖГИЙГ АНГЛИ УЛСЫН НИЙСЛЭЛ ЛОНДОН ХОТНОО WEST END-Д ТОГЛУУЛАХ ПРОДЮСЕРЫН БАГТ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙГАА-

-Таны хувьд хэдхэн хоногийн өмнө эх орондоо ирсэн байсан шүү дээ. Ирсэн зорилгын талаар?

-Миний ирсэн томоохон шалтгаануудын нэг бол “Тамгагүй төр” жүжгийг Англи улсын нийслэл Лондон хотноо West end-д гаргах байсан. Одоо продюсерын багт хамтран ажиллаж байна.

-Таны хувьд Монголын урлаг, нийгмийн салбарт хийсэн бүтээсэн зүйлс маш их шүү дээ. Тамгагүй төр жүжгийг ч дэлхийн тавцанд гаргахад таны хувь нэмрийг үнэлэхгүй байхын аргагүй. Тус жүжгийн хувьд?

-Ерөнхийдөө дараалан 106 удаа тоглогдсон театрын жүжиг гэж Монголд ерөөсөө байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ жүжиг маш олон рекордыг эвдэж байгаа. Тэрнээс гадна жүжгийг ер нь Монголчууд нэг их үздэггүй гэсэн ойлголтыг цоо шинээр эвдэж гарч ирж байна гэж би бодож байгаа.  “Тамгагүй төр” жүжигт маш их судалгаа хийгдсэн байна лээ. Хувцас болон жүжигчдийн тоглолт нь дээр нь анзаарч харвал деталь деталиар нь харахад маш их чимхлүүр ажлууд бодсон юмнууд маш гүн гүнзгий байдаг. Тийм мөлжүүртэй жүжиг.

-Тамгагүй төр жүжгээс танд хамгийн таалагддаг хэсэг нь ямар үзэгдэл байсан бэ?

-Ер нь бол өөлөх юмгүй үнэхээр сайн бүтээл байсан. Үзэх тусам жижиг зүйлсийн хүртэл ажиглаж харахад төгс болсон байна лээ. Надад маш олон үзэгдэл таалагдсан тэр дундаас хамгийн их сэтгэлд орсон нь гэвэл яг төгсгөлийн хэсгийн ялангуяа хамгийн эцсийн grand battle гэж яриад байгаа шүү дээ. Тулааны хэсэг нь их уран тавигдсан юм шиг надад санагддаг.

-“HERO ЭНТЕРТАЙНМЕНТ"-ИЙН УРАН БҮТЭЭЛЧИД, “ТАМГАГҮЙ ТӨР” ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙГАА ХЭДЭН ЗУУН ХҮН ЯАЖ ГАР НИЙЛЖ ГАЙХАЛТАЙ ЭНЭ ОЛОН ТОГЛОЛТЫН АРД НЭГДСЭН ЦУЛ БАЙДЛААР АЖИЛЛАЖ ЧАДАЖ БАЙНА ГЭДЭГ БОЛ ӨӨРӨӨ МАШ ТОМ МАНЛАЙЛАЛ-

-West end болон танай продюсерын багийнхан саяхан Монголд зорин ирж “Тамгагүй төр” жүжгийг үзлээ. Танай багийнхны хувьд энэхүү жүжгийг Лондонд тоглуулах болсон гол шалтгаан нь юу байв?

-Маш олон сайшаалтай шалтгаанууд бий. Гэхдээ юуны түрүүнд Б.Баатар найруулагчийн нэг анзаарагдсан зүйл нь хийж байгаа уран бүтээлээ тултал нь хийж чаддаг. “HERO энтертайнмент"-ийн уран бүтээлчид, “Тамгагүй төр” дээр ажиллаж байгаа хэдэн зуун хүн яаж гар нийлж гайхалтай энэ олон тоглолтын ард нэгдсэн цул байдлаар ажиллаж чадаж байна гэдэг бол өөрөө маш том манлайлал тэнд байгаа нь харагдаж байгаа юм.

-Долоо хоногт 3-4 удаа шалгаруулалтад оролцож өдөр бүр л завгүй байх шиг байдаг. Энэ их хуваарийг гаргахад хүндрэл мэдээж үүснэ. Таны амьдралдаа баримталж явдаг зарчим байдаг уу?

-Тэгэлгүй яах вэ. Миний ганц баримталдаг зарчим бол юу ч хийж байсан. Тэр уран бүтээлээ 100 хувь тултал нь л хийхийг хичээдэг.

А.Баярцэцэг

-МОНГОЛЫН ТЕАТРЫН ЖҮЖИГ ОЛОН УЛСЫН ТОМ ТЕАТРУУДЫН ТОГЛОЛДОГДОХ БОЛОМЖТОЙ ГЭДГИЙГ “ТАМГАГҮЙ ТӨР” ЖҮЖИГ ХАРУУЛНА-

-Монголд кино урлаг, театрын урлаг таны бодлоор ямар түвшинд явж байна гэж харж байна?

-Киноны хувьд бол бид хөгжиж байгаа. Өмнө нь байснаасаа бол өдөр болгон өөрчлөгдөж, гүйдэггүй юм аа гэхэд алхад ч юм уу мөлхөөд ч болтугай дандаа урагшаа явж байгаа шүү дээ. Сүүлийн жилүүдэд кино уран бүтээлчдийн маань бүтээлүүд олон улсын кино наадмын “А” зэрэглэлийн фестивалуудад байр эзэлж байгаа. Жишээ нь П.Лхагвадулам найруулагчийн есдүгээр сард хийсэн “Цас” гэдэг нэртэй богино хэмжээний кино энэ жил венецийн олон улсын кино наадамд албан ёсоор богино хэмжээний төрлийн уралдаант хэсэгт нь нэр дэвшиж байна. Энэ мэт үйлдлүүд нь манай Монгол уран бүтээлчид байнга өсөж дэвшиж байгаа гэдгийг харуулж байгаа томоохон зүйл.  Харин театрын хувьд бол бид хэдий дотооддоо маш амжилттай явж байгаа ч гэсэн яагаад Монголын театрын жүжиг олон улсын West end, Broadway-д тавигдаж болохгүй гэж. Хятад, Японд ч гэх юм уу тэндээ маш олон амжилттай явж байгаа бүтээлүүд дандаа бусад улс орнуудаар түр байдлаар аялан тоглолт хийгдэж явдаг. Тиймээс бид нар бас энэ жишгийг харуулахын тулд “Тамгагүй төр”-ийн найруулагч болон продюсерын багууд маш их алсын хараатайгаар бас зоригтойгоор ажиллаж байгаа нь бол надад маш гайхалтай санагдаж байгаа.

-Таны уран бүтээл болон сошиалд оруулж буй сэтгэгдэл, ярилцлагуудад Би Монгол хүн шүү гэсэн санааг маш их шингээж өгдөг юм шиг санагддаг. Олон улсын урлагийн салбарт ажиллаж буй хүний хувьд Монгол Улсаа сурталчлан таниулахдаа баримталдаг гол зүйл нь юу байв?

-Тэгэлгүй яах вэ. Миний хувьд ажиллаж байгаа бүхий л төсөл болгон дээрээ аль болох эх орноо сурталчлахыг хүсдэг. Шууд болон шууд бус утгаар. Мөн Монгол хүмүүс ер нь өөр өөрийн салбартаа маш амжилттай олон улсын тавцан дээр явна гэдэг чинь бас л нөгөө талаар эх орноо сурталчилж байгаагийн илрэл юм болов уу гэж боддог. Тийм ч учраас заавал учиргүй Монголоо сурталчилж байна гэж хэлдэггүй ч байр сууриараа илэрхийлдэг. Бид бүгдийн цусанд байдаг зүйл юм болов уу гэж боддог. Угаасаа л тэгж төрсөн учраас, амьсгалж байгаа агаар нь хүртэл Монгол гэдэг шиг.

-Таны шиг олон улсын талбарт гарч ажиллаж үзэхийг хүсдэг. Хөдөлмөрлөж буй залуус олон бий байх. Тэдэнд хандаж өгөх зөвлөгөө байгаа юу?

-Манайхан маш их авьяастай, чадвартай. Ер нь маш сайн уран бүтээлчид гэж боддог. Хамгийн гол нь хэлээ сурах хэрэгтэй. Энэ магадгүй маш энгийн юм шиг сонсогдож байгаа хэр нь “Хэлтэй бол хөлтэй” гэдэг яг эцсийн байдалдаа үнэн. Энэ контентыг үзэж байгаа залуучууд маань ч гэсэн үнэхээр дэлхийн хэмжээнд ажиллая, бүтээе, хийе гэж бодож байгаа бол өнөөдрөөс англи хэлээ сайжруулах тал дээрээ анхаарах хэрэгтэй гэдгийг л онцолж хэлмээр байна.

-ХҮН ДУРЛАЖ ХИЙСЭН ЗҮЙЛДЭЭ АЗ ЖАРГАЛТАЙГААР АЖИЛЛАДАГ УЧРААС, ТЭР ЗҮЙЛЭЭРЭЭ АМЖИЛТАД ХҮРЭХ НЬ ИЛҮҮ ОЙР БАЙДАГ-

-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Таны амьдралыг өөрчилсөн хамгийн зөв шийдвэрийн талаар дурдаад энэ удаагийн ярилцлагаа өндөрлөе?

-Та бүхэнд баярлалаа. Мөн Isee. mn сайтын уншигчид, үзэгчдэдээ зориулаад хэлэхэд залуу нас гэдэг хамгийн гоё хүссэн зүйлээ хийхэд хэзээ ч оройтдоггүй нас юм шүү. Би жүжигчин болно гэсэн багынхаа мөрөөдлийг сонгохын тулд шал өөр ажил хийж байснаа бүр мэргэжлээ сольж хүртэл, зөрүүдээр явж байсан. Тэгээд ойлгосон зүйл нь хүн дуртай юм аа хийхэд, хүнд хэзээ ч дундаршгүй тийм гайхалтай эрч хүч үргэлж оргилж байдаг юм байна лээ. Тийм учраас энэ ярилцлагыг үзэж байгаа магадгүй залуу хүн та магадгүй би юу хийхийг хүсэж байна вэ. Миний амьдралын зорилго юу вэ. Алсын хараа юу вэ гэж бодож байгаа бол тэр зүйлээ яг өөрийнхөө дотроос хайгаасай гэж хүсэж байна. Юу ч хийж байсан. Хүн дурлаж хийсэн зүйлдээ аз жаргалтайгаар ажилладаг учраас, тэр зүйлээрээ амжилтад хүрэх нь илүү ойр байдаг юм болов уу гэж надад бодогддог.