iPhone, iPad, Mac-ын системийн аюулгүй байдалд хакер нэвтрэх боломжтой алдаа байгааг Apple анхааруулж байна

iPhone, iPad, Mac-ын системийн аюулгүй байдалд хакер нэвтрэх боломжтой алдаа байгааг Apple анхааруулж байна

Apple компани iPhone, iPad, Mac төхөөрөмж дэх хяналтыг хакерууд булаах боломжтой талаар анхааруулж, хэрэглэгчдэд яаралтай программ хангамжийн шинэчлэлт суулгахыг уриалав. 

Тодруулбал, халдагчид төхөөрөмжийн эзний дүрд хувирч улмаар тэдний нэр дээр ямар ч программ хангамж ажиллуулах боломжтой гэж SocialProof Security-ийн гүйцэтгэх захирал Рэйчел Тобак хэлжээ. Аюулгүй байдлын мэргэжилтнүүд дараах төхөөрөмжүүдийг шинэчлэхийг хэрэглэгчдэд зөвлөсөн байна. 

  • iPhone6S болон түүнээс хойших загварууд;
  • iPad-ийн хэд хэдэн загварууд, түүний дотор 5 дугаар үе ба түүнээс хойших бүх iPad Pro загварууд болон iPad Air 2
  • MacOS Monterey дээр ажилладаг Mac компьютерууд. Энэ согог нь iPod-ын зарим загварт бас нөлөөлдөг.

Израилын NSO групп ийм алдааг ашиглан бусдын утсанд нууцаар халдаж, агуулгыг нь шүүж, хянаж байдаг гэдгээрээ алдартай. NSO группийг АНУ-ын Худалдааны яам хар жагсаалтад оруулсан. Тус группийн программыг Европ, Ойрх Дорнод, Африк, Латин Америкт сэтгүүлчид, хүний ​​эрхийн төлөө тэмцэгчдийн эсрэг ашиглаж байсан нь илэрхий болжээ.

Г.МИЧИДМАА