Л.Энх-Амгалан: МҮИС гэдэг нэрийг хулгайгаар авсан асуудлыг зөвтгөсөн шүүгчийг ёс зүйн хороонд өгнө

Л.Энх-Амгалан: МҮИС гэдэг нэрийг хулгайгаар авсан асуудлыг зөвтгөсөн шүүгчийг ёс зүйн хороонд өгнө

Дээд боловсролын салбарт авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар БШУЯ-наас өнөөдөр /2022.08.19/ мэдээлэл хийсэн. 
 
Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "МҮИС-ийн нэр бол цэвэр оюуны хулгай гэдгийг албан ёсоор мэдэгдсэн. Уг асуудлаар МҮИС надтай шүүхдэж байгаа. Шүүхээр эвлэрье гэдэг санал надад ирсэн. Би энэ сургуультай эвлэрэхгүй гэдгийг хатуу хэлье. Сургуулиас шүүх хурлаа дандаа хойшлуулж байгаа.
Есдүгээр сарын 15-наас өмнө шүүх хурлаа зарлаж хуралдахгүй бол олон нийтэд ямар шүүгч дээр энэ асуудал удаж байгааг нэр устай нь зарлана.
Ардын их хурлын тогтоолоор олгосон "Монголын Үндэсний Их Сургууль" гэдэг нэрийг хулгайгаар авсан энэ асуудлыг зөвтгөсөн шүүгч байх юм бол шүүгчийг шүүгчийн ёс зүйн хороонд өгнө" гэдгээ мэдэгдлээ.