Монгол хэл, бичгийн босго оноонд хүрээгүй шалгуулагчид МАРГААШ дахин шалгалт өгнө

Монгол хэл, бичгийн босго оноонд хүрээгүй шалгуулагчид МАРГААШ дахин шалгалт өгнө

Монгол Улсын Засгийн Газрын 37 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилго бүхий МОНГОЛ ХЭЛ, БИЧГИЙН ШАЛГАЛТЫГ 2022.04.02, 2022.05.07-нд тус тус зохион байгуулсан. Энэхүү 2 удаагийн шалгалтад босго оноондоо хүрээгүй шалгуулагчид маргааш /2022.08.20/ дахин шалгалтад хамрагдана.

Шалгалтыг Баянзүрх дүүргийн 21-р сургууль дээр 10:00-11:40 цагт зохион байгуулагдана гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.

Шалгуулагч шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө шалгалтын байранд ирсэн байх ба хөх, цэнхэр өнгийн үзгэн болон тосон бал авч ирнэ. Шалгалтын журмаар хориглосон хэрэглэгдэхүүнийг авч орохыг хориглоно.

Суудлын хуваарийг https://eyesh.eec.mn/home/mhb?type=suudal сайтаас регистрийн дугаараар нэвтрэн хэвлэж авч ирэхийг анхаарна уу?

Эх сурвалж: БСШЯ